Энэ сарын 24,25,26,29-ны өдрүүдэд Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа дэлхийн алдарт Бродвей театрын “Питер Пэн” хэмээх мюзикл олны хүртээл болох гэж байна.
Уг төслийг Торгоны зам сан санаачилсан бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар жүжигчин Э.Мөнхтөр ажиллаж тавдугаар сард Нийслэл даяар сонгон шалгаруулалт зарлан бэлдэж эхэлсэн байна.Нийт 300 гаруй хүүхдээс шалгарсан 50 хүүхдийг таван сарын турш бэлдэн ийнхүү тайзнаа гарахад бэлэн болоод байгаа аж.
Мюзикл нь өөрөө дуулалт, бүжиглэлт, жүжиглэлт зэрэг урлагийн олон төрлийг хослуулсан урлаг. Тайзны бүтээл ховордсон энэ цаг үед, олон хүүхдийн мэлмий болон сэтгэлийг баясгах сайхан бүтээл болсон гэж итгэж байна.