Харанга хамтлагийн 30 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

“Харанга” хамтлагийн 30 жилийн ойд зориулсан үзэсгэлэн өнөөдөр "Сэнгэраги арт галлерей"-д нээлтээ хийлээ.Тэдний үзэсгэлэнгийн нээлтэд Монголын рок попын томоохон төлөөлөгчид хүрэлцэн ирж, чин сэтгэлийн үгээ хэлж, баяр хүргэлээ.

Уг үзэсгэлэнд “Харанга” хамтлагийнхныг зурсан зураач уран бүтээлчдийн уран зургуудаас гадна тэдний тоглож байсан хөгжмийн зэмсэг, клип, концертдоо өмсөж байсан хувцас зэрэг эд өлгийн зүйлс, гэрэл зургууд зэрэг сонирхолтой олон үзмэрүүд тавигджээ  

Монголын дүрслэх урлаг, гэрэл зургийн уран бүтээлчид найз нар, анд нөхдөдөө өөрсдийнхөө уран бүтээлээр бэлэг барьж байгаа өвөрмөц үзэсгэлэн ийнхүү нээгдэж байна.Тус үзэсгэлэнд хамтлагийнхны 30 жилийн турш эдэлж хэрэглэж байсан зүйлсийн 60 орчим хувийг дэлгэсэн аж. Зарим нь он цагийн эрхээр гээгдэж алга болсон ч зүйл байгаа гэдгийг хэлж байлаа. Цаашдаа  “Харанга” хамтлагийн музей байгуулах бодолтой байгаа” талаараа тус хамтлагийн гоцлол гитарчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Энхманлай ярьсан юм. 

Мөн "MonGift" брэндийн залуус “Харанга” хамтлагийн 30 жилийн ойд зориулж хийсэн бэлэг дурсгалын бүтээгдэхүүн болох тэдний зурагтай наалт, түлхүүрийн оосор зэрэг бүтээгдэхүүнүүдээ зөвхөн энэ өдрүүдээр цөөн тоогоор худалдаалах гэнэ.