Монголын рок поп ертөнцийн амьд домог “Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тэд "Замд гаръя" тоглолтоо энэ сарын 19-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт хийхээр товлоод байгаа.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн үдэш бүрийн 23:00 цагт "Замд гаръя" реалити шоу "Боловсрол суваг" телевизээр үзэгчдэд хүрэх гэнэ. Мөн тэд түүхээ өгүүлэх баримтат нэвтрүүлэг, реалити нэвтрүүлэг хүргэхээс гадна “VOLUME 1” пянз гаргах аж.
“Харанга”-чууд тоглолтод “Хурд”, “Нисванис”, “Madness”, “Fire”, “The lеmons”, “A sound”, “Rec on” хамтлаг, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, гитарчин Д.Өлзий-Орших, дуучин С.Наран, Б.Чойжоо, альтернатив Х.Отгончимэг, “Киви”-гийн Д.Уламбаяр, Реппер Big Gee гэх мэт хамтлаг дуучид оролцох юм байна.
Тоглолтын тасалбар суудлын байршлаасаа хамаарч 30-60 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдах аж.