Монгол хөөмийг

Монгол хөөмийг дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх “Түүхэн бахархалт өдөр” үйл ажиллагаа энэ сарын 30-нд Ховд аймагт болох юм байна. Энэ үеэр тус аймагт хамгийн олон хөөмийч зэрэг хөөмийлж, улмаар “Гиннесийн ном”-д бүртгүүлэхээр зорьж буй.

Ховд аймгийн Чандмань сум Монгол орны хамгийн олон хөөмийчтэй нутаг. Энэ утгаараа энэхүү уг үйл ажиллагааг гардан зохион байгуулж байгаа аж. Үүний үр дүнд уламжлалт ардын урлагаа залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, дэлхий нийтэд сурталчлан таниулах ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид үзэж байна.