Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолын хүрээнд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн Газар хамтран тухайн жилд туурвигдсан хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Энэ онд бүтээгдсэн том хэлбэрийн хөгжмийн бүтээлийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын 128 тоот өрөөнд 2019 оны 10 дугаар сарын 01–14-ны өдрүүдэд ажлын цагаар бүртгэж буй бөгөөд уг бүтээлүүдийг Улсын Филармонийн концертийн танхимд 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр БСШУС–ын сайдын тушаалаар байгуулагдсан орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн гишүүд сонсон шалгаруулж, улмаар “Алтан намар-2019” хөгжмийн наадмын үеэр шилдэг бүтээлийн шагналыг гардуулах юм.