Цаатан монгол охины тухай клип

Монголын цаатан охины тухай Их Британийн уэльс дуучин Али Жон Мередит-Лэйсигийн (Novo Amo нэрээр алдаршсан) хийсэн клип Их Британийн "Music Video Awards 2019" шагналын “Шилдэг альтернатив видео" төрөлд нэр дэвшжээ.

Энэ түүх олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн байна. Клипний сүүлийн хэсэгт Улаанбаатарыг дэлхийн хамгийн утаатай, бохирдсон нийслэл гэдгийг харуулдаг. Мөн цаг агаарын өөрчлөлтийн улмаас цаатнууд төрсөн газраа орхихоос өөр аргагүй боллоо гэдгийг харуулж, байгаль орчны бохирдлын улмаас цаа буга хорогдож байгаа тухай энэхүү клипээр дамжуулан өгүүлжээ.