Монгол жүжигчин Б.Ганчимэг

Нэрт жүжигчин Жонни Деппийн продюсерлэсэн "Waiting for the Barbarians" кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Б.Ганчимэг бүсгүй Венецийн кино наадмын улаан хивснээ алхаж олны анхаарлыг татсан цаг саяхан. Тэгвэл саяхан BBC-ийн алдарт "Peaky Blinders" цувралын тавдугаар бүлэгт оролцон тоглосон байна. Энэ талаараа тэр инстаграм хуудсаараа хуваалцаж, хамтран ажилласан уран бүтээлчид, BBC-ийн кино багт талархал илэрхийлжээ.  Баярсайханы Ганчимэг нь Их Британид 10 гаруй жил ажиллаж, амьдарч байгаа бөгөөд “Wonder Women”, “Ex Machina” , “In the Name of Ben Hur”, “Fast and Furious 6” , "Ronan-47" зэрэг Холливудад шуугиан тариад буй кинонуудад  дүр бүтээж байжээ.