Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай кино найруулагч Д.Жигжидийн мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэв.
Д.Жигжид 1939 онд “Шинэ Улаанбаатар” баримтат киноны зураг авч уран бүтээлийн гараагаа эхэлсэн байна. 1940 онд “Анхдугаар хичээл”, 1942 онд “Морин цэрэг танкист” киноны оператор, 1944 онд “Монгол Улс”, “Тусгаар тогтносон Монгол Улс” кино болон фронтод бэлэг хүргэсэн цуваа, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайны фронтын кино сурвалжлагчаар ажиллажээ.
1945 онд “Цогт тайж” киноны ерөнхий зураглаачаар ажиллаж 26 насандаа Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн байна. 1954 онд “Шинэ жил”, 1955 онд “Гэм нь урдаа”, 1956 онд “Манай аялгуу”, 1957 онд “Сэрэлт” киноны зураглаачаар ажиллажээ.
Д.Жигжид 1959 онд “Ардын элч” киног найруулснаас хойш:
- - 1961 онд “Улаанбаатарт байгаа миний аавд”
- - 1962 онд “Түмний нэг”
- - 1965 онд “Хүний мөр”
- - 1966 онд “Үер”
- - 1968 онд “Өглөө”
- - 1970 онд “Хүргэн хүү”
- - 1971 онд “Тэмцэл”
- - 1972 онд “Баянбулгийнхан”
- - 1974 онд “Хөдөөгийн баясгалан”
- - 1976 онд “Хүний төлөө”
- - 1977 онд “Хөх ногооны униар”
- - 1978 онд “Газрын жигүүр”
- - 1980 онд “Өнөр бүл”
- - 1982 онд “Жаргал даахгүйн зовлон”
- 1984 онд “Ард Аюуш” зэрэг киноны найруулагчаар ажиллажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.