Төгөлдөр хуурчдын ОУ-ын тэмцээнд түрүүлсэн сурагчдад тус бүр 19 сая төгрөг олгоно

АНУ-д болсон Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг шагнаж урамшуулах шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.

Тус тэмцээнд Консерваторын сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч О.Нандин, Г.Анар, Х.Хүслэн нарт  тэргүүн байр эзэлсэн бөгөөд тэдэнд ийнхүү тус бүр 19 сая төгрөг олгохоор боллоо.

Харин хоёрдугаар байр эзэлсэн сурагч З.Амин-Эрдэнэ, Н.Амарбат, Ц.Гүнбилэг, Т.Найраг, Э.Цэнгэг, Э.Энх-Амгалан, Хобби сургуулийн сурагч Э.Цогт нарт тус бүр 14 сая, гуравдугаар байр эзэлсэн Консерваторын сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Б.Мишээл, М.Жаргалан, Ж.Азжаргал, М.Байгал, П.Хэрлэн нарт тус бүр есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов.

Сурагчид өнгөрсөн онд анх удаагаа олон улсын уралдаанд оролцож онцгой амжилт гаргасан байна.