"Өөрт байгаа хувцас болон эд зүйлсээ дахин ашиглаж, байгаль эхээ баярлуулъя” уриатай үйл ажиллагаа олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан зохиогдох гэж байна.
"Монголын зүймэл урлалын төв"-өөс санаачлан, Нийслэлийн бизнес инновацын газар хамтран энэ сарын 5-8-ны хооронд хаягдал хувцсыг "аварч", дахин загварчилж буй салбарынхан цуглаж, шинэ хувцас, бүтээгдэхүүнээ танилцуулна. Нээлт энэ сарын 5-ны өдөр Сөүлийн гудамжинд байрлах Хаан банкны галерейд болно. Үзэсгэлэн дөрвөн өдрийн турш үргэлжлэх юм байна.
????Заавал унших зарим статистик:
????Жилд 100 тэрбум хувцас үйлдвэрлэдгээс 92 сая тонн нь хогийн цэгт хаягддаг байна. Секунд тутам хогны машин дүүрэн хувцас хогийн цэг дээр хаягдаж байна гэсэн үг юм.
????Даавуунд өнгө болон бусад химийн бодис түрхэх процессууд нь дэлхийн CO2 ялгаруулалтын 3%, мөн дэлхийн усны бохирдлын 20 гаруй хувийг бүрдүүлдэг.
????Нэгхэн кг даавуу үйлдвэрлэхэд 20,000 литр ус шаардлагатай. Өөрөөр хэлбэл ердөө нэг цамц хийхэд 2700 литр ус шаардагдах бөгөөд энэ нь нэг хүнд 900 хоног уухад хангалттай гэж бодоорой. Мөн нэг удаа угаахад 50-60 литр ус зарцуулдаг байна.
????Загварын салбарын байгаль орчинд үзүүлэх хамгийн том нөлөө нь хүлэмжийн хийн ялгарал юм. Хогийн цэгт байгаа хувцас нь метан ялгаруулж, задрах явцдаа хуванцар болон химийн бодисоор хөрс, усыг бохирдуулдаг.
????Тэгвэл та юу хийж чадах вэ?
Хог хаягдлыг бууруулах нь байгаль орчныг хамгаалахад туслахыг хүссэн хүн бүрийн зорилго юм. Харамсалтай нь хүмүүсийн өдөр тутам хэрэглэдэг шилэн лонх, жинсэн өмд, тавилга, дугуй зэрэг нь хэрэглэгдэхээ болиод хаягддаг.
Тэгвэл Upcycle буюу “Ашиглахаа больсон зүйлийг авч, түүнд хоёр дахь "амьдрал", шинэ "зорилго өгөх” замаар хог хаягдлыг бууруулахад эрхэм та өөрийн хувь нэмрийг оруулж чадна!
Дахин ашиглах нь байгаль орчинд, нийгэмд, хувь хүнд эерэг нөлөөллийг бий болгодог.
Байгаль орчинд үзүүлэх ашиг тус:
Дахин ашиглах нь хогийн цэг дэх хог хаягдлыг бууруулдаг
Дахин боловсруулах нь агаар мандалд CO2 ялгаруулалтыг бууруулдаг
Дахин боловсруулах нь байгалийн нөөцийг хэмнэдэг
Нийгэм, эдийн засагт үзүүлэх ашиг тус:
Бизнес эрхлэхийг дэмждэг. Дахин бүтээж борлуулах боломжтой
Үйлдвэрлэлийн зардлыг бууруулдаг
Гар урлалыг дэмжинэ
Хүүхдүүдэд багаас нь байгаль дэлхийгээ хайрлахыг ойлгуулдаг
Хувь хүнд үзүүлэх ашиг тус:
Та өөрийн бүтээлч байдлаа нээхэд тусална
Энэ нь бусад хүнээс ялгарах ялгарал
Байгаль эхийн төлөө өөрийн гэсэн хувь нэмрийг оруулж байна
Гар урлал хийх чадвараа өсгөнө
Дахин давтагдашгүй бүтээл хийх