Холливудын нэрт жүжигчин Алек Болдуиныг кино зураг авалтын үеэр санамсаргүйгээр хүний аминд хүрсэн хэргээр яллахаар болжээ. Тэрээр 2021 оны 10 дугаар сарын 16-нд “Rust” киноны зураг авалтын үеэр сум алдаж зураглаач Халина Хатчинсийн аминд хүрсэн юм.
Түүнчлэн энэ үеэр Хатчинсийн дэргэд зогсож байсан 48 настай найруулагч Жоэл Суза шархдаж байсан.
XIX зууны барууны ертөнцийг дүрсэлсэн “Rust” киноны зураг авалтын үеэр туслах найруулагч Дэвид Холлс бууг Алек Болдуинд өгөхдөө сумгүй гэж хэлсэн байна.
Кино багийн зэвсэг хариуцсан менежер Ханна Гутиеррез Рейдийг мөн хүний аминд санамсаргүйгээр хүрсэн хэрэгт яллахаар болжээ.
Санта-Фе-гийн тойргийн прокурорын газар хангалттай нотлох баримт байгаа тул энэ сарын сүүлээр жүжигчин Алек Болдуин болон Ханна Гутиеррез Рейд нарын эсрэг ял төлөвлөнө гэдгийг мэдэгджээ. Хэрэв тэдний гэм буруутай нь тогтоогдвол 18 сарын хорих ял болон таван мянган долларын торгууль төлөх шийтгэл хүлээж буй.
Жүжигчин Алек Болдуин цэргийн сумтай буу зураг авалтын талбайд яагаад байсныг мэдэхгүй гэдгээ хэлжээ.