БНСУ-ын алдарт BTS хамтлагийн гишүүн Жимин “Dior” брэндийн дэлхийн элч төлөөлөгчөөр томилогджээ.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт тус хамтлагийн Жимин, “Blackpink” хамтлагийн гишүүн Жисүү болон жүжигчин Jung Haein нарыг удахгүй болох Парисын загварын шоунд оролцож магадгүй гэх мэдээлэл гараад байсан бөгөөд өчигдөр албан ёсоор “Dior” брэндийн зүгээс Жиминийг дэлхийн элч төлөөлөгчөөр томилсноо зарласан нь ийнхүү дээрх мэдээллийг баталж өгсөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Мөн Өмнөд Солонгосын дуучид, жүжигчид дэлхийн томоохон гэгдэх тансаг загварын элч төлөөлөгч болж байгаа нь тус улсын нөлөөг улам бүр харуулж байгаа гэжээ.