Х-ТҮЦ-ийнхэн тайзнаа “Зохиолгүй амьдрал”-ыг дэлгэлээ

Тайз, дэлгэцийн олон сайхан уран бүтээлүүдээрээ үзэгчдийг байлдан дагуулсан "Х-ТҮЦ" продакшныхан энэ удаад тайзны шинэ жүжгээ толилууллаа. Тэд хамгийн сүүлд 10 жилийн өмнө “Сэрүүн хасын нууц” жүжгээр үзэгчидтэйгээ уулзаж байсан бол энэ удаад “Зохиолгүй амьдрал” инээдмийн жүжгээрээ тайзнаас мэндчиллээ. 

Хүмүүс амьдралиа зохиолоо л гэдэг. Тэгвэл амьдрал зохиолгүй бол ямар байх бол...

Соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандоржийн бүтээл “Зохиолгүй амьдрал” инээдмийн жүжгийн гол дүрд Гавьяат жүжигчин И.Одончимэг, Т.Бархүү, Г.Нарансолонго, Н.Онон, Д.Түвшинтөр, Ш.Жавхлан, А.Гэрэлцэцэг болон залуу уран бүтээлчид хамтран тогложээ.