Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид энэ онд Францын их зохиолч Виктор Гюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил болох “Инээмтгий хүн” романыг тайзны бүтээл болгохоор болжээ. Тус уран бүтээлийн судалгааны ажлын хүрээнд Хэл бичгийн ухааны доктор (phd), дэд профессор Э.Батжавхлан "Виктор Гюгогийн "Инээмтгий хүн" цаг үе, уран сайхны сэтгэлгээ, туурвил" сэдвээр УДЭТ-ын уран бүтээлчдэд энэ сарын 7-нд лекц уншсан байна. Ташрамд дурдахад, УДЭТ-ын 2022 оны шинэ уран бүтээл “Сычуаны сайн хүн” жүжгийг энэ сарын 27-ноос толилуулах юм байна. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 25-80 мянган төгрөгийн үнэтэй байна.
УДЭТ энэ онд “Инээмтгий хүн” жүжгийг толилуулна
УДЭТ энэ онд “Инээмтгий хүн” жүжгийг толилуулна- 2023-01-10
- Соёл урлаг
- 234 уншсан
- 1 минут уншина
- 2023-07-31
- 2023-07-25
- 2023-05-26
- 2023-03-20
- 2023-03-06
- 2023-01-27