Найруулагч Ж.Жанчивдоржийн уран бүтээл “Хөхөө” уран сайхны кино өнгөрсөн аравдугаар сард 31 дэх удаагийн "Киношок" олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн. Тус киноны уран бүтээлчид өчигдөр (2022.12.11) шагналаа гардан авчээ. ОХУ-д 2022 оны есдүгээр сарын 25-наас ара.дугаар сарын 2-ны хооронд зохион байгуулсан 31 дэх удаагийн “Киношок" олон улсын кино наадамд "Хөхөө" уран сайхны кино амжилттай оролцож, "Шилдэг эрэгтэй дүр", "Шилдэг эмэгтэй дүр", "Шилдэг кино", "Шилдэг найруулагч" зэрэг шагнал хүртсэн.

Уг кинонд эх үрийн харилцаа, ахан дүүсийн холбоо, нийгмийн төрхийг тольдон харуулсан.

“Хөхөө” уран сайхны кино 2020 онд 12 дахь удаагийн “Улаанбаатар олон улсын кино наадам”-ын монгол кино хэсгийн “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч” шагнал хүртэж байсан юм.

“Алтан усан үзмийн мод” наадмын гол шагнал – “Хөхөө” уран сайхны кино

Шилдэг найруулагч – "Хөхөө" кино, Монгол Улс, найруулагч Жанчивдоржийн Жамъянсүрэн

Шилдэг эрэгтэй дүр – Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Цэгмидийн Цэрэнболд

Шилдэг эмэгтэй дүр – Монгол Улсын Гавъяат жүжигчин Тангадын Борхүү