С.Нандин

“Эх Дэлхийн Мисс” 2022 тэмцээн Филиппин улсын Манила хотод энэ сарын 12 -29 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд 47 орны гоо охид ур чадвар, авьяас, эх дэлхийдээ бүтээсэн үйл хэргээрээ өрсөлдсөн байна. Энэхүү тэмцээнд Монгол эх орноо төлөөлөн оролцсон 18 настай С.Нандин шилдэг эко видео, авьяас төрөлд мөнгөн медаль хүртлээ. Тэрээр гэр бүлээрээ олон жилийн турш мод тарьж байгаа юм.