“Дэлхий” хамтлагийн маргааш болох анхны тоглолтын бүрэн бичлэг олон улсын урлагийн менежментийн компаниудад танилцуулагдаж, уран бүтээлийн дараагийн алхмуудаа тэд удахгүй хийх нь.
Байгалийн дуу чимээг үндэсний болон орчин үеийн хөгжимтэй хослуулан тоглодог “Дэлхий” хамтлаг “Ертөнц” хөгжмийн цуврал бүтээх ажлаа 2009 онд эхлүүлж “Ертөнц” “Байгаль” цомгуудаа Монголчуудынхаа сонорт хүргэж танигдсан бол өнгөрөгч сард “Хүмүүн” цомгоо гаргасан юм.
Арван гурван жилийн хугацаанд бүтээсэн бүхнээ тайлагнаж, Соёлын төв өргөөнд Улс тунхагласны баярын өдөр буюу маргааш анхны албан ёсны тоглолтоо хийх гэж байна.
Бүтээлүүд нь бидний чихэнд хэдийнээ хоногшсон ч бүтээлийн эзэд нь олон жил хөшигний цаана явж ирсэн “Дэлхий” хамтлаг маргааш анх удаа тайзнаас фэнүүдтэйгээ уулзах нь.
110 минут үргэлжлэх тоглолтоо тэд Монголчуудын дотогшоо чимээлж, үндэсний ондоошлоо мэдрэх боломжийг хамтдаа хуваалцах сайхан үдэш болно гэж тодорхойлж байна.
Үндэсний оюун санааны манлайлагчид тэдний үнэнч фэнүүд байдаг нь Монголын үнэ цэн тэдний уран бүтээлд шингэсний тод илрэл юм.
Тасалбарыг эндээс захиална уу.