Тейлор Свифтийн

Америкийн дуучин бүсгүй Тейлор Свифт өнгөрсөн баасан гарагт өөрийн арав дахь "Midnights" нэртэй цомгоо гаргалаа. 13 дуунаас бүтсэн цомгоо дуучин бүсгүй "Миний амьдралд тохиолдсон 13 нойргүй шөнийн тухай түүх" гэж тодорхойлов.

Визуал цомгийн эхний хэсэг болох Anti-Hero дууны видеог түүний YouTube сувагт аль хэдийнээ танилцуулаад буй. 

Свифт өмнө нь Нью-Йоркийн их сургуулийн урлагийн салбарын хүндэт доктор зэрэг хүртсэн юм.