Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Уянгын тойрог”, “Гашуун өвс”, “Цэцгийн манан” гурван боть дахин хэвлэгдлээ.
"Уянгын тойрог" нэгдүгээр ботид "Боржгины бор тал", "Говь", "Хүйтэн булаг", "Хуримын зар", "Зүүдний говь" зэрэг сор болсон шүлгүүдээс гадна хуучны шилдэг бүтээлүүд болох "Цагаан тэнхлэг", "Хос уянга, "Ангир уураг" зэрэг номууд давхар багтжээ.
"Гашуун өвс" хоёрдугаар ботид "Солонго билээ... би...", "Чамаараа би зөндөөн гоёсон", "Өнжүүлийн хөх өвгөд", "Ижийтэйгээ байхад", "Үр могой" зэрэг шүлэг, дууль, найраглалууд нь багтжээ. Харин “Цэцгийн манан”гуравдугаар ботид "Тамгагүй төр", "Атга нөж" тэргүүт тайз, дэлгэцийн ноён оргилуудад тооцогддог шилдэг жүжгүүд багтжээ.
Түүний туурвилууд гүн ухааны болон гайхамшигт уран тансаг хэллэгээрээ бусад зохиолчдоос үргэлжид онцгойрдог билээ. Нэг боть нь 40 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.