Соёлын яам, харьяа байгууллагууд, хувийн хэвшил, уран бүтээлчид хамтран зохион байгуулдаг “Соёлын бүтээлч сар” өнөөдөр эхэллээ. Энэ жил Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарт хамаарах 140 гаруй арга хэмжээг Улаанбаатарт хотод, 600 гаруй хөтөлбөр арга хэмжээг орон нутагт зохион байгуулахаар төлөвлөөд буй юм. Өнгөрсөн жил Соёлын яам соёлын бүтээлч сарын хүрээнд 180 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, 2072 уран бүтээлчийг хамруулан, 167 арга хэмжээг зохион байгуулсан. Ингэснээр танхимаар 22 мянга орчим хүн, цахимаар 1.7 сая хүнд соёлын үйлчилгээ үзүүлсэн юм.
“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд энэ долоо хоногт дараах арга хэмжээ болно.