Польшийн алдарт дуучин Анна Мариа Ёопек Монголд ирнэ

Польш улсын дуучин Анна Мариа Ёопек  Төрийн шагналт "Баян Монгол" чуулгатай хамтран энэ сарын 17-ны өдөр Улсын филармонийн тайзнаа тоглох гэж байна. Анна Мариа Ёопек нь карьерынхаа туршид ганцаарчилсан цомог 12, хамтарсан цомог дөрвийг гаргаж байснаас гадна анхлан "Евровижн 1997" дууны тэмцээнээр олны танил болж байжээ. Түүнийг Польшийн урлагийг дэлхийд сурталчилж, таниулсны  төлөө 2015 онд ерөнхийлөгч Бронислав Коморвски Полониа Реститутагийн хүлэг баатрын Загалмайн одонгоор шагнажээ.