Зураач А.Чадраабалын уран зургийн цуврал Ром хотноо гарч буй үзэсгэлэнд дэлгэгджээ

Итали улсын “МUSA” урлагийн байгууллагаас зохион байгуулсан “Wе contemporary international art show” үзэсгэлэн Ром хотноо гарч байна. Энэхүү үзэсгэлэнд Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач А.Чадраабалын “Infinite source” нэртэй уран зургийн цуврал шалгарсан бөгөөд Ром хотын “Palazzo Velli” галерейд тавигдаж байна. Зураач А.Чадраабал “Итали улсын “МUSA” урлагийн байгууллагаас зохион байгуулсан “We Contemporaray-2022” үзэсгэлэнд дэлхийн 100 гаруй улсын уран бүтээлчид оролцсоноос шилдэг 30 улсын100 зураач, уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд “INFINITE SOURCE” цуврал бүтээлүүдээрээ оролцов. Энэ үзэсгэлэнгийн шилдэг 15 уран бүтээлчийн батламж гэрчилгээг гардан авлаа” хэмээжээ.