“Трио” кино Канадын Монреалийн кино наадамд уригдлаа

Найруулагч, жүжигчин Д.Баттөмөрийн “Трио” кино Канадын Монреалийн кино наадамд уригджээ. Монголын дауны холбооны гишүүн, 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн гол дүрд нь тоглож, жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" кино нь даунтай хүүхэд тоглосон анхны монгол кино болсон билээ. Тус кино одоогоор Эстонийн Таллины алдарт "Хар шөнө" кино наадам, Варшавын олон улсын кино наадам, Тайландын олон улсын кино наадам, АНУ-д болдог Палм спрингс олон улсын дауны кино наадамд уригдан оролцоод байна.