Б.Хүслэн олон улсын миссийн тэмцээнээс таван шагнал хүртжээ

Малайзын Куала Лампур хотод болсон "Miss Heritage International 2022" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 18 настай мисс Б.Хүслэн таван шагнал хүртжээ. Улмаар энх тайван, байгаль орчин, аялал жуулчлал, дэлхийн улс орнуудын өв соёлыг танилцуулж түгээн дэлгэрүүлэх зорилготой "Miss Heritage International 2022" тэмцээний дэд миссээр шалгарлаа.

Б.Хүслэн тус тэмцээний 

Best evening gown 

Miss photogenic 

Tourism ambassador 

Miss Best body

Дэд байрын мисс хэмээх номинацид тэргүүлсэн аж.

"Miss Heritage International 2022" оны шилдэг таван байрт ОХУ, Монгол, Индонез, Латви, Малайзын миссүүд шалгарсан бөгөөд Тэргүүн миссийн титмийг ОХУ-ын хөтлөгч, загвар өмсөгч Анна Крилина хүртжээ.