"Орфей" театрын гурав дахь уран бүтээл “Опал” саркастик мелодрамын жүжиг ирэх аравдугаар сарын 7-нд Хүн театрт нээлтээ хийсэн. Тэгвэл тус жүжгийн хаалтын тоглолтууд эхэлсэн бөгөөд энэ сарын 27-ныг хүртэл толилуулахаар болжээ. Найруулагч М.Батболдын ээлжит бүтээл “Опал” жүжигт О.Энхтуул, Ц.Төмөрбаатар, Н.Онон, Д.Баттөмөр, Э.Чинзориг, Т.Сэргэлэн, Т.Ариунчимэг нар тоглож буй юм. Тасалбарын үнэ 30-50 мянган төгрөг бөгөөд Монголын хүүхдийн ордонд толилуулж буй  юм.