“Х ТҮЦ” продакшны уран бүтээлчид Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэсэн уран сайхны кино Чиндао хотод зохион байгуулагдсан Шанхайн олон улсын кино наадмаас "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг авчирлаа.
Тодруулбал, Шанхайн олон улсын кино наадамд "Солиот эх" УСК-гоор оролцсон жүжигчин И.Одончимэг "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналын эзэн болжээ.
Тус кино наадамд 12 орны 55-н бүтээл зургаан номинацид нэр дэвшсэн бөгөөд Монгол Улсаа төлөөлж “Солиот Эх ” кино шилдэг эмэгтэй жүжигчний номинацид шагнал авснаар МУГЖ И.Одончимэг Олон улсын Анхдугаар кино наадмаас анхны шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг авч байгаа аж.
Дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн шуугиан тарьсан уг киноны найруулагчаар гавьяат жүжигчин И.Одончимэг, продюсераар Н.Онон ажилласан юм.
'Солиот эх' уран сайхны кино Монголын бүх кино театруудаас гадна БНСУ-д гарсан юм.