Морин хуурч Н.Жигжиддоржийн шинэ цомгийн нээлтийн концерт ирэх сарын 4-нд болно

Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулгын концейртмейстр, удирдаач, морин  хуурч Нанзаддоржийн Жигжиддоржийн шинэ цомгийн нээлтийэ концерт ирэх долоодугаар сарын 4-нд 19.00 цагт Улсын филармонийн концертын тахимд болох гэж байна. 

Тэрээр 25 нас хүрэхдээ Бээжингийн Их театр, Солонгосын Үндэсний их театр, Оросын Большой театр, Франц дахь Юнескогийн танхим, Нью-Йорк дахь НҮБ-ын хурлын их танхим гээд дэлхийн гурван тивийн том, том тайзнаа гарч хуурдаж амжсан нэгэн билээ. 

Түүний шинэхэн тоглолтын талаар Урлаг судлалын ухааны доктор, профессор Н.Жанцанноров “Хуурч Н.Жигжиддоржийн шинэ цомогт орчин цагийн монголын мэргэжлийн хөгжмийн сор бүтээлүүдийн дээжсээс оржээ. 

Н.Жигжиддоржийн шинэ цомгийн нээлтийн тоглолтын хөтөлбөр:
• Ш.Өлзийбаяр “Морин хуур, Найрал хөгжмийн II концерт”
II: Largo
III: Allegro energico
• Б.Шарав “Эхийн сэтгэл шиг...”
• Б.Шарав “Трио”
• Н.Жанцанноров “Саруул талын дээгүүр – Трио”
• Х.Билэгжаргал “Трио”
Төгөлдөр хуурч: Э.Намуун
Морин хийлч: Д.Амармэнд