“Мисс монголиа” холбоо, “SBN” телевиз хамтран зохион байгуулдаг “Мисс монголиа 2018” тэмцээний тэргүүн мисс шалгаруулах тэмцээн өчигдөр болж өнгөрлөө. 2018 оны “Мисс монголиа 2018” тэмцээний тэргүүн миссээр Б.Мөнхчимэг тодорлоо. Тэргүүн миссийн титмийн эзэн болсноор тэрбээр ирэх 11 дүгээр Япон Улсад болох "MISS INTERNATIONAL 2018" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.
Б.Мөнхчимэг нь Андра агентлагийн загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд “Шинэ монгол коосэн”-д суралцдаг, Япон хэлтэй, Төмөр хуур хөгжим тоглох, бүжиглэх авьяастай аж.
Тэмцээний эцсийн шатанд тэргүүн миссийн титмийн төлөө 19 бүсгүй гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа өрсөлдсөн юм.