Монгол циркийн хөгжлийн төвийн хамтлаг 2018 оны нэгдүгээр сард Бүгд Найрамдах Унгар Улсын нийслэл хотноо болсон олон улсын циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн билээ. Тиймээс Засгийн газрын өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаас холбогдох журмын дагуу тус хамтлагт 21 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болжээ.
Унгар улсын Будапешт хотод болсон тэмцээнд нийт 20 орны 168 жүжигчин оролцсон бөгөөд Монголын Үндэсний Цирк /МҮЦ/-ийн Т.Номуунбаатар ахлагчтай, Н.Энхболд багштай, Н.Эрдэнэ продюсертэй циркийн жүжигчид оролцож нийлбэр оноогоор хамгийн их оноог авч алтан цомын эзэд болсон юм. Монгол улсад акробат үсрэлтийн төрлөөр буюу шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээр 2012 оноос эхлэн МҮЦ-ийн Б.Золбаяр ахлагчтай жүжигчид олон улсын тэмцээнээс анхны алтан цомыг эх орондоо авчирч байжээ.