Гэгээн Муза олон улсын театрын 14 дүгээр их наадамд орон нутгийн театрууд амжилттай оролцож шилгээр шалгарлаа. Гэгээн муза академи-аас тус наадмыг"Хүүхэд оролцооны бүтээл" болон "Драмын жүжгийн төрөл", "Драмын жүжгийн төрөл", "Хөгжимт жүжгийн төрөл" , "Хүүхдийн жүжгийн төрөл" , "Нэг хүний жүжгийн төрөл"-өөртус тус шалгаруулалтыг явуулсан байна.
Тус олон улсын наадмын шилдгийн шилдэг буюу Гранпри шагналтнаар Дорнод аймгийн уран бүтээлчдийн "Ярьдаг мод" хүүхдийн жүжиг тодорлоо. Тус бүтээл
- шилдэг зохиолч,
- шилдэг найруулагч,
- шилдэг эмэгтэй гол дүр,
- шилдэг хөгжмийн зохиолч,
- шилдэг тайзны зураач,
- шилдэг эрэгтэй туслах дүр зэрэг зургаан номинацид тэргүүлсэн билээ.
Хөгжимт жүжгийн Шилдэг найруулагч
- Н.Наранбаатар “Өндөр гэгээн” жүжгээр
- Ч.Найдандорж “Манлайбаатар” жүжгээр
- н.Лхагважаргал “Хайр шингэсэн тоорой” жүжгээр
- Г.Навчинхуар “Алтан хундага” жүжгээр нэр дэвшиж, найруулагч Н.Наранбаатар “Өндөр гэгээн” жүжгээрээ шилдгээр шалгарлаа.
Хөгжимт жүжгийн Шилдэг хөгжмийн зохиолч
- Т.Сэр-Од “Өндөр гэгээн” жүжгээр
- В.Боролдой “Манлайбаатар” жүжгээр
- Н.Жанцанноров, Б.Алтанхуяг “Хайр шингэсэн тоорой” жүжгээр
- Ш Вий Дун, Х.Очирхуяг “Алтан хундага” жүжгээр нэр дэвшижВ.Боролдой “Манлайбаатар” жүжгээрээ шилдгээр шалгарлаа.
Хөгжимт жүжгийн Шилдэг эмэгтэй гол дүр
- Зулаа “Хайр шингэсэн тоорой” Соёлын дүрээр
- Ш.Ургаа “Алтан хундага” жүжгийн Өлзийгуагийн дүрээр нэр дэвшиж Ш.Ургаа шилдгээр шалгарлаа.
Хөгжимд жүжгийн Шилдэг эрэгтэй гол дүр
- Ч.Лхагвадорж “Өндөр гэгээн” жүжгийн Өндөр гэгээний дүрээр
- Ц.Төмөрбаатар “Манлайбаатар” жүжгийн Манлайбаатарын дүрээр
- Боо Таяан Боо “Хайр шингэсэн тоорой” Мөнхөөгийн дүрээр
- Ж.Гэрэлт “Алтан хундага” жүжгийн Эвт мэргэний дүрээр нэр дэвшиж, “Өндөр гэгээн” жүжгээр Завхан аймгийн жүжигчин Ч.Лхагвадорж шилдгээр шалгарлаа.
Шилдэг эрэгтэй туслах дүр
- Б.Сандуйжав “Өндөр гэгээн” жүжгийн Тойн ламын дүрээр
- н.Дамба “Хайр шингэсэн тоорой” Насангийн дүрээр
- Вийшодун “Алтан хундага” жүжгийн Зэвт сумын дүрээр нэр дэвшиж, жүжигчин Б.Сандуйжав шилдгээр шалгарлаа.
Шилдэг эмэгтэй туслах дүр
- Б.Ариунзаяа “Өндөр гэгээн” жүжгийн Манжийн хатны дүрээр
- В.Алтангоо “Алтан хундага” жүжгийн Усангоогийн дүрээр нэр дэвшиж жүжигчин В.Алтангоо хүртлээ. ӨМӨЗОрны уран бүтээлч тэрбээр нутаг буцсан байгаа аж.
Хөгжимт жүжгийн Шилдэг тайзны зураач
- Т.Ганхуяг “Өндөр гэгээн” жүжгээр
- Я.Санжаасүрэн “Манлайбаатар” жүжгээр
- С.Ариунболд, В.Сэргэлэн “Алтан хундага” жүжгээр нэр дэвшиж С.Ариунболд, В.Сэргэлэн нар шилдгээр шалгарлаа.
Хүүхдийн жүжгийн Шилдэг зохиолч
- Б.Хишигзаяа, Я.Баяраа “Царцаа Намжил” жүжгээр
- Б.Мөнх-Амьдрал “Ярьдаг мод” жүжгээр
- Ү.Ванзйлноров “Эвтэй 4 амьтан” жүжгээр нэр дэвшиж "Ярьдаг мод" жүжгээр Б.Мөнх-Амьдрал шилдгээр шалгарлаа.
Шилдэг жүжгийн найруулагч
- Б.Хишигзаяа “Царцаа Намжил” жүжгээр
- Б.Мөнх-Амьдрал “Ярьдаг мод” жүжгээр
- Г.Навчинхуар “Эвтэй 4 амьтан” жүжгээр нэр дэвшсэн юм.
Хүүхдийн жүжгийн Шилдэг эрэгтэй гол дүр
- Б.Золжаргал “Царцаа Намжил” жүжгийн Намжилын дүрээр
- Э.Батмөнх “Ярьдаг мод” жүжгийн Мандахын дүрээр
- Хуан Круз “Мандрагора” жүжгээр нэр дэвшиж УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал шилдгээр шалгарлаа.
Шилдэг эмэгтэй гол дүр
- Т.Халиунсор “Ярьдаг мод” жүжгийн Золбоогийн дүрээр
- Ш.Нараа “Эвтэй 4 амьтан” жүжгийн Үнэгийн дүрээр
- Агеда Андреа “Мандрагора” жүжгээр нэр дэвшиж жүжигчин Т.Халиунсор шилдгээр шалгарлаа.
Хүүхдийн жүжгийн Шилдэг хөгжмийн зохиолч
- Б.Цацрал “Царцаа Намжил” жүжгээр
- Ө.Ариунбаатар “Ярьдаг мод” жүжгээр
- Р.Дорноо, Ду Вий Гун “Эвтэй 4 амьтан” жүжгээр нэр дэвшиж хөгжмийн зохиолч Ө.Ариунбаатар шилдгээр шалгарлаа.
Хүүхдийн эүэгийн Шилдэг тайзны зураач
- Л.Цэрэндулам “Царцаа Намжил” жүжгээр
- Г.Доржгочоо “Ярьдаг мод” жүжгээр
- С.Ариунболд, В.Сэргэлэн “Эвтэй 4 амьтан” жүжгээр нэр дэвшиж зураач Г.Доржгочоо "Ярьдаг мод" жүжгээрээ шилдгээр шалгарлаа.
Хүүхдийн жүжгийн Шилдэг эмэгтэй туслах дүр
- Э.Оюундарь “Царцаа Намжил” жүжгийн Хатны дүрээр
- Б.Золзаяа “Царцаа Намжил” жүжгийн Эмгэний дүрээр
- Ш.Ургаа “Эвтэй 4 амьтан” жүжгийн Шувууны дүрээр нэр дэвшиж жүжигчин Б.Золзаяа шилдгээр шалгарлаа.
Хүүхдийн жүжгийн Шилдэг эрэгтэй туслах дүр
- Э.Тодгэрэл “Царцаа Намжил” жүжгийн Муурын дүрээр
- Э.Батболд “Ярьдаг мод” жүжгийн Өвгөн модны дүрээр
- В.Агаар “Эвтэй 4 амьтан” жүжгийн Бичийн дүрээр нэр дэвшиж жүжигчин Э.Батболд "Ярьдаг мод" жүжгээрээ шилдгээр шалгарлаа.
Шилдэг найруулагч
- Ч.Түвшин “Жаргаагүй нар” жүжгээр
- Н.Наранбаатар “Би эндээс явахгүй” жүжгээр
- Б.Баатар “Монгол ардын суут” жүжгээр
- Б.Баатар, Г.Ган-Очир “Адууны түүх” жүжгээр
- М.Боролдой “Годо-г хүлээсэн нь” жүжгээр
- З.Далай “Далан худалч” жүжгээр нэр дэвшиж шилдэг найруулагчаар "Монгол ардын суут" бүтээлээр бурхны оронд байгаа найруулагч Б.Баатар тодорсон юм.
Шилдэг эмэгтэй гол дүр
- Н.Баярмаа “Жаргаагүй нар” жүжгийн Пагмадуламын дүрээр
- Н.Баярмаа “Би эндээс явахгүй” жүжгийн Дулмаагийн дүрээр
- Д.Оюунзул “Годо-г хүлээсэн нь” жүжгийн Владимрын дүрээр нэр дэвшиж Д.Оюунзул шилдгээр шалгарч шагналаа гардан авлаа.
Драмын жүжгийн төрөлд Шилдэг хөгжмийн зохиолч
- Б.Бямбабаяр “Жаргаагүй нар” жүжгээр
- Т.Сэр-Од “Монгол ардын суут” жүжгээр нэр дэвшиж хөгжмийн зохиолч Т.Сэр-Од шилдгээр шалгарлаа.
Шилдэг эрэгтэй туслах дүр
- А.Чингүн “Жаргаагүй нар” жүжгийн Намдагийн дүрээр
- Б.Шинэбаяр “Адууны түүх” жүжгийн Жанжаагийн дүрээр
- Г.Амгаланбаатар “Би эндээс явахгүй” жүжгийн Цэвэгийн дүрээр
- Д.Баттөмөр “Би эндээс явахгүй” жүжгийн Жамцын дүрээр
- Б.Сүхчулуун “Далан худалч” жүжгийн Данжаадын дүрээр нэр дэвшсэн бөгөөд Шилдэг эрэгтэй туслах дүрээр жүжигчин Б.Шинэбаяр хүртлээ.
Шилдэг тайзны зураач
- Т.Алтан-Од, О.Баярмагнай “Жаргаагүй нар” жүжгээр
- О.Баярмагнай “Адууны түүх” жүжгээр
- В.Энх-Амгалан “Монгол ардын суут” жүжгээр
- С.Гантулга “Далан худалч” жүжгээр нэр дэвшиж шилдэг зураачаар О.Баярмагнай "Адууны түүх" жүжгээрээ шагнал хүртлээ. Зураач өөрөө гадаадад байгаа тул түүний хамтран ажилласан багийнхан гардан авсан юм.
Шилдэг эмэгтэй туслах дүр
- Б.Одончимэг “Би эндээс явахгүй” жүжгийн Сэржмаагийн дүрээр
- Ж.Оюундарь “Би эндээс явахгүй” жүжгийн Должингийн дүрээр
- Я.Өнөртуул “Монгол ардын суут” жүжгийн Согтуу хүүхний дүрээр
- Д.Болортуяа “Далан худалч” жүжгийн Пагмын дүрээр нэр дэвшиж МУГЖ Ж.Оюундарь шилдгээр шалгарлаа.
Шүүгчдийн нэрэмжит шагналыг дараах гурван жүжигчин хүртлээ.
Шилдэг эрэгтэй жүжигчин
- Г.Мишээл “Итгэлийг эвдэгч” жүжгээр
- Г.Баттөр “Бэрд” жүжгээр
- Г.Алтангэрэл “Цагаан толбо” жүжгээр
- Г.Мөнхжаргал “Үг +үгүй=1” жүжгээр
- Н.Гансэлэм “Үнэртэнд шунагч” жүжгээр нэр дэвшиж жүжигчин Г.Мишээл "Итгэлийг эвдэгч" жүжгээрээ шилдгээр шалгарлаа.
Шилдэг эмэгтэй жүжигчин
- Г.Номуун “Labyrinth-Төөрөх хонгил” жүжгээр
- Ч.Уранбилэг “Нохойн хурим” жүжгээр
- Ханна Яремчук “Муур байсан ч болоосой” жүжгээр нэр дэвшиж жүжигчин Ч.Уранбилэг "Нохойн хурим" жүжгээрээ шилдгээр шалгарлаа.
Шилдэг зохиолч
- Г.Мишээл “Итгэлийг эвдэгч” жүжгээр
- Я.Баяраа “Цагаан толбо” жүжгээр
- Э.Дашзэвэг “Үнэртэнд шунагч” жүжгээр
- Неда Неждана “Муур байсан ч болоосой” жүжгээр нэр дэвшиж “Цагаан толбо” жүжгээр Я.Баяраа шалгарч, "Гэгээн Муза" шангалын эзэд боллоо.
Эх сурвалж: Urlag.mn