Монголын Урлагийн Зөвлөл нь соёлын олон төрөл зүйлийг хөгжүүлэх, дэлхийн шилдэг орчин үеийн бүжгийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, бүжгийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг энэ сарын 7-14-ны хооронд анх удаа зохион байгуулах гэж байна.
Наадмын хүрээнд АНУ-ын “Ририй Вүүдбүри” бүжгийн компани, Канадын “Бил Колмэн Дэнс”, ОХУ-ын “Туда-Сюда” орчин үеийн бүжгийн хос Монголд анх удаа өөрсдийн шилдэг бүтээлийг хүргэх болно.
“Моушин Монголиа” орчин үеийн бүжгийн олон улсын наадмыг бүжиг дэглээч Б.Одбаяр, Э. Эрдэнэжаргал, зураач Ж.Мөнхцэцэгийн хамтарсан “Төрөл Авалт” орчин үеийн бүжгээр 2018 оны тавдугаар сарын 10-нд 19 цагаас “Корпорэйт” зочид буудлын концертын танхимд нээнэ.
Мөн наадмын үеэр АНУ-ын “Ририй Вүүдбүри” бүжгийн компани мэргэжлийн бүжигчдийн чадавхийг дээшлүүлэх сургалтыг тавдугаар сарын 7, 8-нд Анкор Төвд тус тус зохион байгуулна.
Наадмын үйл ажиллагааны хуваарь:
- Орчин үеийн бүжгийн сургалт: 5-р сарын 7, 8-нд Анкор Төв
- Наадмын нээлт: 5-р сарын 9, зураач Ж. Мөнхцэцэгийн “Төрөл Авалт” үзэсгэлэн, “Улаан Гэр” Галерей
- Наадмын нээлтийн тоглолт: 5-р сарын 10-ны 19 цагаас “Төрөл Авалт” орчин үеийн бүжиг, “Корпорэйт” зочид буудлын концертын танхим
- ОХУ-ын “Туда-Сюда” орчин үеийн бүжгийн хос ба Орос-Монголын хамтарсан “Вива Арте” утсан хөгжмийн дөрвөлийн тоглолт: 5-р сарын 11-ны 19 цагаас “Улаан Гэр” Галерей
- АНУ-ын “Ририй-Вүүдбүри” бүжгийн компанийн тоглолт: 5-р сарын 12-ны 17 цагаас “Корпорэйт” зочид буудлын концертын танхим
- Канадын “Бил Колмэн Дэнс” бүжгийн компанийн тоглолт: 5-р сарын 14-ны 19 цагаас “Улаан Гэр” Галерей
Ерөнхий зохион байгуулагч: Монголын Урлагийн Зөвлөл
Ерөнхий ивээн тэтгэгч: Швейцарийн Хөгжлийн Агентлаг
Хамтран зохион байгуулагч: АНУ-ЭСЯ
Дэмжигч: Корпорэйт зочид буудал, Канадын Элчин Сайдын Яам