Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн шилдэг дээж, Монгол үндэстний хийгээд дэлхийн хосгүй гайхамшигт өв болсон Монгол ардын уртын дууны урын санг баяжуулах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх ахмад үеийн дуучдын дуулах арга техник, хэв намба, дэг сургалтыг судлах, сурталчлах ахмад, дунд, залуу үеийн дуучдын залгамж холбоог бэхжүүлэх, шинэ залуу авъяастныг тодруулах зорилгоор Баянхонгор аймгийн уугуул Төв халхын алдарт уртын дуучин МУСТА Чойжилын Намжилын нэрэмжит “Их богд” уртын дуучдын улсын уралдаан 2018 оны 04 дүгээр сарын 18-20 ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдлаа.
Төв халхын алдарт уртын дуучин Чойжилын Намжил нь 1938 онд хуучнаар Сайн ноён хан аймгийн Жонон бэйл Пүрэв гүний хошуу, одоогийн Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт мэндэлжээ.
Ч.Намжилын 80 насны ой энэ онд тохиож байгаа бөгөөд уг ойн хүрээнд түүний нэрэмжит уртын дуучдын улсын уралдааныг Баянхонгор аймгийн хүүхдийн “Тэмүжин” театр, дуучны үр хүүхдүүдийн санаачилгаар БСШУСЯ, Соёл урлагийн газар, Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ -ын дэмжлэгээр зохион байгуулсан байна. Уралдаан 3 ангиллаар 2 үе шаттай явагдсан бөгөөд нийт 113 дуучин бүртгүүлснээс хүүхдийн насанд 31 дуучин, ардын авьяастны төрөлд 50 дуучин, мэргэжлийн дуучны ангилалд 32 дуучин тус тус өрсөлдлөө. Эхний шатанд Ч.Намжилын дуулж амьдруулсан нэр бүхий 50 гаруй уртын дуунаас нэгийг сонгож, 2-р шатанд дуучны зохиосон нэр бүхий 5 уртын дуунаас сонгон дуулсан юм.
Уралдааны дүн гарахад мэргэжлийн дуучдын ангилалд
- Гранпри шагналыг Үндэсний урлагийн их театрын уртын дуучин Г.Энхбаатар
- Тэргүүн байрыг Түмэн эх чуулгын уртын дуучин Т.Баянжаргал
- Дэд байрыг Үндэсний урлагийн их театрын уртын дуучин Г.Отгонзул
- Гутгаар байрыг Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул уртын дуучин Б.Мөнх-Ирээдүй
- Тусгай байрыг уртын дуучин Л.Сүхбаатар
- Тусгай байрыг Улаанбаатар чуулгын уртын дуучин О.Анхчимэг
Уртын дууны холбооны нэрэмжит шагналыг ЦДБЭЧуулгын уртын дуучин Б.Мягмардорж
Дуучны нэрэмжит шилдгийн шилдэг дуучны шагналыг Баянхонгор аймгийн ахмад уртын дуучин Д.Хорлоо
Дуучны нэрэмжит шагналыг уртын дуучин А.Пагмадулам
Ардын авъяастны ангилалд
- Тэргүүн байрыг Г.Тамир
- Дэд байрыг М.Дүгэрсүрэн
- Гутгаар байрыг Д.Сүхбат
- Тусгай байрыг Э.Хүрэлбаатар
- Тусгай байрыг Д.Алтаншагай
Дуучны нэрэмжит шагналыг Ж.Пэрэнлэй
Уртын дууны холбооны нэрэмжит шагналыг Т.Санжжав
Хүүхдийн насны ангилалд
- Тэргүүн байрыг Б.Бадамдолгор
- Дэд байрыг Г.Минжинсор
- Гутгаар байрыг З.Мийгар
- Тусгай байрыг Ц.Анужин
- Тусгай байрыг Б.Шинэсор
Уртын дууны холбооны нэрэмжит шагналыг Д.Энхтайван
Шилдэг морин хуурчид:
- Шилдгийн шилдэг морин хуурчаар М.Алтанбат
- Шилдэг морин хуурчаар Отгонбаяр
- Шилдэг морин хуурчаарТ.Баатархүү
Шилдэг багшаар: МУСТА Ч.Намжилыг шүүгч нарын зүгээс багшийн багш учраас шилдэг багшаар шалгаруулсан байна.