Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчлал хийхдээ 30 мянган хонь бэлэглэсэн билээ. Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэрээ "Монголчууд хүндрэл бэрхшээл тулгарсан нэгэндээ тусалж дэмждэг ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн зүйр үг байдаг юм. Найрсаг харилцаатай өнө мөнхийн хөршийн хувиар Монголын ард түмэн энэхүү хүнд үед Хятадын ард түмэнтэй хамт гэдгийг илэрхийлэхийг хүсэж байна" гэж байв.
Тэгвэл Монгол Улсаас хандивласан 30 мянган хонийг БНХАУ руу тээвэрлэж эхэлсэн байна.