2025 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг ирэх сарын 16-ныг хүртэл хүлээн авна.
Энэ талаар ТЕГ-ын ТТҮГ-ын Бүртгэлийн хэлтсийн дарга Т.Баярмаа мэдээлэл өглөө. Тэрээр "2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд хоёроос дээш орон сууцтай бол иргэний өмчилж байгаа хоёр орон сууц нь үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөөд, гуравдахь орон сууцнаас албан татвар төлөх харилцаа үүссэн.
Үл хөдлөх хөрөнгийн албан татварыг үл хөдлөх хөрөнгө өмчилдөг иргэн болгон хоёрдугаар сарын 15-ны дотор тайлагнах ёстой. Ямар нэг сонголт хийгээгүй, тайлангаа ирүүлээгүй тохиолдолд эхэлж авсан хоёр хөрөнгө чөлөөлөгдөөд, сүүлд авсан дээр нь татвар ногддог" гэв.















































