Эхний долоон сарын байдлаар 324 мянган жуулчин иржээ

Манай улсад энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 323.9 мянган гадаадын жуулчин иржээ. Эдгээр жуулчдын хамгийн их буюу 129 мянга орчим нь ОХУ-аас ирсэн байна. Мөн БНСУ, БНХАУ, Казахстан зэрэг улсаас хамгийн олон жуулчин ирээд буй. Тодруулбал, 

ОХУ-аас 129 мянга

БНСУ-аас 68.8 мянга

БНХАУ-аас 52.2 мянга

Казахстанаас 12.8 мянга

Японоос 9.1 мянга

АНУ-аас 8.4 мянга

Беларусиас 4.3 мянга

ХБНГУ 4.2 мянгА

Францаас 3.4 мянга

Турк улсаас 2.8 мянган жуулчин манай улсад иржээ. 

Түүнчлэн өнгөрсөн сард БНСУ-аас 32.8 мянган жуулчин нэвтэрчээ. Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээлснээр энэ онд манай улс БНСУ-аас 150 мянган жуулчин хүлээн авахаар төлөвлөжээ.