“Хөгжлийн банкны“ гэх тодотголтой эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан болж байна

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Найдалаа зэрэг нэр бүхий хүмүүст холбогдох "Хөгжлийн банкны" гэх хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдоод байсан ч өнөөдрийг хүртэл хойшилоод байсан юм. Тэгвэл хойшлуулан товлосны дагуу яг одоо Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хуралдаж байна.