Баяжуулахүйлдвэрийн Цагаан тоос дарах ажлын алба өнгөрсөн жил Amazone UX11200 маркийн хоёр төрлийн техник авч, цагаан тоос дарахад ашиглаж байна. Саяхан эл маркийн шинэ чирэгч трактор хүлээн авч, цагаан тоосны талбайд ажиллуулж эхлэв. Amazone UX 11200 маркийн төхөөрөмж нь хоёр тийшээ 39 метр урт болж дэлгэгддэг, 11.2 тонн усны багтаамжтай. Холигч машины тусламжтайгаар кальци хлорид бодисыг усанд найруулан, шингэлснийг шахаж хуурай талбайг норгоход уг төхөөрөмжийг ашиглана. Хаврын хуурайшилт болон салхины хурд их байгаа энэ үед цагаан тоосны дэгдэлт дарахад шинэ чирэгч тракторын ач тус өндөр байгааг инженер Л.Одонтунгалаг ярилаа. 340 морины хүчний чадалтай, 4 км цагийн хурдтай чирэгч трактор нэг удаагийн эргэлтээр 10 га орчим талбайг норгож, өдөрт хамрах талбайн хэмжээ хоёр дахин нэмэгджээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Цагаан тоос дарах ажлын албаны мэргэжилтнүүд өнгөрсөн хавраас технологийн гурван аргыг хослуулан цагаан тоос дэгдэлтийн нийт талбайн 80 орчим хувийг дарсан юм. Үлдсэн талбайд цагаан тоос дарах ажил өдөр тутам үргэлжилж, Авто тээврийн цех, Ган бөөрөнцгийн цехийн ажилтнууд хүч нэмэн ажиллаж байна.
Цагаан тоос дарах зориулалттай шинэ техник хүлээн авлаа
- 2020-04-24
- Эдийн засаг
- 382 уншсан
- 1 минут уншина
- 2023-10-16
- 2023-09-01
- 2023-06-14