Засгийн газраас хүүхдийн мөнгийг 2020 оны 4-р сарын 1-нээс 10-р сарын 1-нийг хүртэлх зургаан сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөг нэмж, 30 мянган төгрөг олгохоор шийдвэрлэж, эхний 30 мянган төгрөг хүүхдүүдийн дансанд орсон.
Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээрх хугацаанд хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэж, эхний сарын зөрүү болох 70 мянган төгрөгийг өнөөдөртөө багтаан хүүхдийн дансанд шилжүүлнэ хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлсэн.
Засгийн газраас гаргасан энэ шийдвэр өдөртөө хэрэгжиж эхэлжээ. Өнөөдөр Улаанбаатар хотын банк, Төрийн банкнаас хүүхдийн мөнгөө авдаг иргэдийн дансанд зөрүү 70 мянган төгрөг ороод эхэлсэн байна.
Улсын хэмжээнд нийт 1.122.466 хүүхдэд зөрүү мөнгийг шилжүүлснээс 2020 оны 5-р сарын 6-ны 15.00 цагийн байдлаар 316.003 хүүхдийн мөнгө дансандаа ороод байна. Хүүхдийн мөнгийг өнөө, маргаашдаа багтаан шилжүүлж дуусна” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаснаа мэдээллээ.
Хүүхдийн мөнгөний зөрүү 70 мянган төгрөгийг өнөө, маргаашдаа олгож дуусна
Засгийн газраас хүүхдийн мөнгийг 2020 оны 4-р сарын 1-нээс 10-р сарын 1-нийг хүртэлх зургаан сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөг нэмж, 30 мянган төгрөг олгохоор шийдвэрлэж, эхний 30 мянган төгрөг хүүхдүүдийн дансанд орсон.- 2020-05-06
- Нийгэм, Эдийн засаг
- 503 уншсан
- 1 минут уншина
Мөнхжаргал
Journalist
- 2023-10-16
- 2023-09-01
- 2023-06-14