Улсын татварын нийт орлого энэ оны эхний 10 сарын байдлаар 8 их наяд төгрөг болоод байна.
Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад татварын нийт орлого 1.3 их наяд төгрөгөөр буюу 19.2 хувиар өсөөд байгаа талаар ҮСХ-ноос мэдээллээ. Үүнд:
- Орлогын албан татвар 399.7 тэрбум төгрөг,
- Нийгмийн даатгалын орлого 294.1 тэрбум төгрөг,
- НӨАТ 243.5 тэрбум төгрөг,
- бусад татвар, хураамжийн орлого 136.6 тэрбум төгрөг,
- Онцгой албан татвар 110.5 тэрбум төгрөг,
- Гадаад үйл ажиллагааны орлого 96.7 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв.
Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.5 хувийг татварын орлого, 8.5 хувийг татварын бус орлого, 9.2 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.8 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна