“Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжааны системээр нүүрс худалдах гурав дахь арилжааг энэ сарын 17-нд амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн арилжаагаар нийт 10 багц буюу 64 мянган тонн нүүрсийг цахимаар арилжлаа. Гурван удаагийн цахим арилжаагаар нийт 160 мянган тонн нүүрсийг хил нөхцөлөөр худалдааллаа.