Нэг их наядын зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ

УИХ-аар баталсан хуулиудыг олон нийтэд сурталчлах зорилгоор долоо хоног бүрийн Лхагва гаригт УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийдэг болсон. Яг одоо энэхүү ээлжит мэдээллээ  хийж байна.

Үнийн өсөлт, ард түмний амьдралын доройтол, түгжрэлийг шийдэх зорилгоор УИХ, Засгийн газар хамтарч Шинэ сэргэлт эрх зүйн шинэтгэлийг хийхээр ажлаа эхлүүлсэн байна. Энэ хүрээнд эдийн засгийн реформ, нийгмийн бодлогын реформ, засаглал улс төрийн реформ хийхээр багц хуулийн төслүүдийг боловсруулж эхэлжээ. Тухайлбал, эдийн засгийн реформ нь үндсэн гурван хуулиас бүрдэнэ.  Эдийн засгийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийг төрөлжүүлэх, аж үйлдвэрийг сэргээх гэсэн бүлгүүдээс бүрдэж байгаа аж.

Монгол Улсад тулгараад байгаа эдийн засгийн хүндрэл нь дэлхий нийтэд ч тохиож байна. Цар тахал, олон улсын харилцааны хурцадмал байдлаас шалтгаалж, дэлхий дахин сүүлийн 40 жилд тохиогоогүй инфляцитай нүүр тулсан гэдгийг УИХ-ын дарга онцоллоо.

Тэрбээр “Монголд инфляци 14.5 хувьтай байгаа бол Турк улсад 85.5 хувийн үнийн өсөлт болж байна. Гадаад ерөнтцөөс ирж байгаа цохилт нь манай ард түмний амьдралд хүчтэй нөлөөлж байна. Ард иргэдийн маань 73.5 хувь нь үнийн өсөлтөөс шалтгаалж амьдрал доройтож байна гэдгийг социологийн судалгаагаар илэрхийлсэн.

Өнгөрсөн 30 жилийн алдаатай бодлогын улмаас Монгол Улс нь хуримтлалын биш, импортын эдийн засагтай болсон, өрийн дарамт бий болгосон. Үндэсний аж үйлдвэрийг дэмжээгүй энэ алдааг засах ёстой болж байгаа. Өрхийн бодит орлого буурч, ядуурал нэмэгдэх эрсдэлд хүрч байна. Төгрөгийн ханш 19 хувиар суларсан.

Эдийн засгийг тогтворжуулах багц хууль нь гурван хуулиас бүрдэнэ. Үнийн өсөлтийг хязгаарлах, валютын ханшийг тогтворжуулах, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогыг батална.

Хүн амын амьжиргааг дэмжихийн тулд валютын ханшийг тогтворжуулна. Валютын ханшийг хязгаарлахын тулд нөөцийг нэмэгдүүлэх, урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Нэг тэрбум ам.доллараар валютын урсгалаа нэмэгдүүлэхийн тулд 1 их наяд төгрөгийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хүүгийн татаасын бодлого хэрэгжүүлнэ. Бүхнийг экспортод шилжүүлнэ.

Үнийн өсөлтийг тогтворжуулахын тулд салбар хоорондын уялдаа холбоог хангах, авлига хээл хахуультай тэмцэнэ.

66.3 тэрбум төгрөгийн хүүгийн татаасын хөнгөлөлттэй зээл олшоно. Импортыг орлох дотоодын үйлдвэрийг хөгжүүлнэ. Хүнсний хангамжийг дотоодоосоо хангана.

Тендерийн хуулийг шинэчилсэн. Эх оронч худалдан авалтыг дэмжинэ.  Хөрөнгө оруулалт, гадаад санхүүжилт татна. Аж ахуйн үйл ажиллагааг дэмжих цогц эрх зүйн орчин бүрдүүлнэ.

Хөрөнгө оруулалт хувийн хэвшлийг дэмжих хүрээнд,

хувийн хэвшилд дарамт шахалт үзүүлдгийг арилгана. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг баталсан. Зөвшөөрлийн тухай хуулиар 1600 орчим зөвшөөрөл олгодог байсныг 362 болгож бууруулсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эхлээд хувийн хэвшлүүдэд үзүүлж ирсэн дарамтыг арилгана. Бизнес хийхэд учирч байгаа бэрхшээл зардлыг бууруулна. Эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын хуулийг шинэчилнэ.