Арваннэгдүгээр сарын 18-аас 24-ний өдрүүдэд 6,988 автомашин, 1,899 чингэлэг нийт 973.4 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.1 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 26,269.6 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 73 хувиар өсжээ. Долоо хоногт 120 автомашин, 203 чингэлэг буюу оны эхнээс 1,263.7 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 1.2 хувийн өсөлттэй байна. Түүнчлэн төмрийн хүдэр, баяжмалын тухайд 1,078 автомашин, 829 чингэлэг буюу оны эхнээс нийт 4,299.6 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 39 хувиар буурчээ. Төв банк оны эхнээс энэ сарын 24-ний өдрийн байдлаар 19.42 тонн алт худалдан аваад байна. Мөн эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 96 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар УУХҮЯ-наас мэдээллээ.
Нүүрсний экспорт 73 хувиар өсжээ
Нүүрсний экспорт 73 хувиар өсжээ- 2022-11-29
- Эдийн засаг
- 170 уншсан
- 1 минут уншина
- 2023-10-16
- 2023-09-01
- 2023-06-14