Зочид буудлын салбарын орлого энэ оны эхний есөн сард 266.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 121.2 тэрбум төгрөгөөр буюу 83.4% өсжээ. Үүнд,
Гурав, түүнээс дээш одтой буудлын орлого 90.1 (95.2 %) тэрбум төгрөг
Зэрэглэлгүй зочид буудал болон амралтын газрынх 28 (58.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Зочид буудлын салбарын орлого есдүгээр дүгээр сард 37 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 559.7 (1.5%) сая төгрөгөөр өссөн аж. Үүнд гурав ба түүнээс дээш одтой буудлын орлого 3.1 (13.0%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин зэрэглэлгүй зочид буудал, амралтын газрын орлого 2.5 (1.5%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Зочид буудлын салбарын энэ оны эхний есөн сарын нийт орлогын 69.4 хувийг гурав ба түүнээс дээш одтой зочид буудал, 28.4 хувийг зэрэглэлгүй зочид буудал, амралтын газар, 2.2 хувийг хоёр одтой зочид буудлын орлого тус тус эзэлж байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.