Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах шуурхай штаб корона вирусын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор уурхайчдадаа чиглэсэн бүх талын арга хэмжээг цогцоор нь шийдэж байна. Улсын онцгой комисс болон Орхон аймгийн онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу хүнсний хангалт болон халуун хоол үйлдвэрлэлийн компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна. Хоолны газар, хоол бэлтгэх цэгүүдэд халдваргүйтэл ариутгалыг тогтмолжууллаа. Мөн ажилчдын дархлааг дэмжихэд онцгойлон анхаарч, хоолны цэсийг шинээр гарган, халуун хоолоор хангах эрх бүхий компаниудтай хамтран ажиллаж байна.
Эрдэнэт үйлдвэр ажилтнуудынхаа дархлааг дэмжихэд анхаарч, хоолныхоо цэсийг шинэчиллээ
- Лхамсүрэн
- 2020-11-28
- Нийгэм
- 261 уншсан
- 1 минут уншина
Лхамсүрэн
Тоймнюс-н дизайнер
- 2023-10-24
- 2023-09-01
- 2023-08-29
- 2023-08-29
- 2023-07-21