Монголд албан болон бизнесийн зорилгоор ирэх гадаадын иргэдэд 30 хоногийн виз олгох болсон талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ. Тэрбээр "Цар тахлын улмаас хөл хорио тогтоосноос хойш 81 улсаас 23354 иргэнийг эх орондоо авчраад байна. Мөн нийт 84 удаагйн тусгай үүргийн онгоцоор 16816 иргэн ирсэн аж. Харин энэ сард 11 удаагийн нислэг хийх төлөвлөгөөтэй байгаа. Хүнд нөхцөлд байгаа буюу 10-р сард нэн яаралтай буцах хүсэлтэй 3000 гаруй иргэн бий. Үүнээс БНСУ-д 2500 орчим, АНУ-д 205 хүн байна. Харин Европоос 490 орчим иргэн яаралтай буцах хүсэлтээ ирүүлсэн. Буцах хүсэлтэй нийт 9000 орчим иргэн байна. Энэ сард 2760 иргэнийг авчирна. Мөн цар тахлын тархалтын нөхцөл байдлыг харгалзан нэн шаардлагатай Монгол Улсад ирэх хүсэлтэй гадаадын иргэдэд богино хугацааны виз олгох шийдвэрийг УОК-оос гаргалаа. Монголд албан болон бизнесийн зорилгоор ирэх гадаадын иргэдэд 30 хоногийн виз олгож, 21 хоног тусгаарлагдан Монголд ажиллах боломжийг нээж байна. Мөн визээ 30 хоногоор сунгаж болох шийдвэр гаргалаа. Гадаадын иргэд нислэгт хамрагдахаас өмнө коронавирусийн шинжилгээ өгсөн байх шаардлага тавина” гэлээ.
Л.Мөнхтүшиг: Монгол Улсад ирэх хүсэлтэй гадаадын иргэдэд богино хугацааны виз олгоно
- 2020-10-07
- Нийгэм
- 320 уншсан
- 1 минут уншина
- 2023-10-24
- 2023-09-01
- 2023-08-29
- 2023-08-29
- 2023-07-21