Улсын хэмжээнд есдүгээр сарын 2-нд хийгдсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Есдүгээр сарын 2-ны өдөр улсын хэмжээнд нийт 354 хүнээс авсан сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Шинжилгээ хийгдсэн хүмүүс:
Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 267 хүний давтан шинжилгээ
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүний давтан
Сувилалд тусгаарлагдсан 8 хүний давтан
Тусгаарлан ажиглах байранд байгаа 37 хүний давтан
Тандалтын 4 хүний
Увс аймагт тусгаарлагдсан 5 хүний
Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 32 жолоочийн сорьцоос коронавирус илрээгүй байна.
Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан 306 тохиолдол байна. Үүнээс 296 /96.7%/ хүн эдгэрсэн, Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 21, гэрийн ажиглалтад 46, ажиглалт тусгаарлалтын хугацаа нь дууссан 229 хүн байна.
ХӨСҮТ-д коронавирусийн халдвар авсан 10 хүн эмчлэгдэж байгаагаас 9 нь хөнгөн, 1 хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Нийтдээ ХӨСҮТ-д 28 хүн ажиглалт, тусгаарлалтад байна" гэв.