Энэ оны эхний гурван сарын байдлаар давхардсан тоогоор хоёр сая хүнийг нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжид хамруулсан байна. Үүний хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээнд нийт 202.9 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Нийгмийн халамжийн сангийн гурван сарын гүйцэтгэлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжид хамрагдсан хүний тоо 10.9 буюу 207 мянган хүнээр өссөн байна. Мөн зарцуулсан хөрөнгийн хэмжээ 16.5 хувиар буюу 28.7 тэрбум төгрөгөөр өсчээ.