Эрүүл мэндийн яамнаас “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр-Тэмбүүг устгая” үйл ажиллагааны явц, үр дүн, цаашдын ажлын талаар мэдээлэл хийлээ. Энэхүү үйл ажиллагааг энэ оны долдугаар сараас улс орон даяар зохион байгуулсан бөгөөд энэ хүрээнд уг өвчнөөс сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох сургал сурталчилгааг нэмэгдүүлэх, залуучууд, эрсдэлт бүлгийн хүн амыг үзлэг шинжигээнд хамруулах, эрүүлжүүлэх хяналтыг сайжруулах ажлуудыг хийжээ.
Тодруулбал, 96289 хүнийг шинжилгээнд хамруулж, 765 тэмбүүгийн шинэ тохиолдлыг илрүүлэн шинжилгээнд хамруулжээ.
Түүнчлэн жирэмсний хяналтыг сайжруулахад онцгойлон анхаарч, улсын хэмжээнд давхардсан тоогоор 29290 жирэмсэн эмэгтэйд тэмбүү, ХДХВ-ийн халвдар илрүүлэх шинжилгээ хийж 850 орчим тэмбүүгийн тохиолдлыг илрүүлсэн байна.
Мөн төрөлхийн тэмбүүтэй төрөх хүүхдийн тоо:
- 2016 онд 19 тохиолдол
- 2017 онд 25 тохиолдол
- 2018 онд 29 тохиолдол
- 2019 эхний хагас жилд 25 тохиолдол тус тус бүртгэгджээ.
“Тэмбүүг устгая” үйл ажиллагааг эрчимжүүлснээс хойш 4 сарын хугацаанд нийтдээ улсын хэмжээнд 218 мянга гаруй иргэнд үзлэг шинжилгээ хийж тэмбүүгийн 3682 тохиолдол, 1716 хавьтлыг илрүүлэн, эмчилсэн үр дүнтэй байна. 2019 оны эхний 10 сард бэлгийн замаар дамжих халдварын 13 685 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний дунд 38 хувийг эзэлж байна.
“Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр-Тэмбүүг устгая” үйл ажиллагааг 2021 оны долдугаар сарыг дуустал үргэлжлэх юм.