“Намрын ногоон өдрүүд-2019” арга хэмжээ энэ сарын 18-24 өдрүүдэд Мишээл экспо төвд болох юм байна.
Энэхүү арга хэмжээний үеэр Баяжуулсан хүнс, Атар-60 жил, Үндэсний хоол, Мах сүүний анхдугаар аян болон Органик хүнс гэсэн өдөрлөгүүд тус тус болох ажээ.
Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тиймээс энэ удаагийн арга хэмжээг “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн уриан дор зохион байгуулж байгаа гэнэ.