Нийслэлийн Баянзүрх дүүргийн төр, захиргааны байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Т.Баясах удирдан явуулсан бөгөөд зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, Нийтлэг үйлчилгээний газрын удирдлагууд болон хороодын Засаг дарга нар оролцсон юм.
Зөвлөгөөний эхэнд дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ж.Батжавхлан өнгөрсөн шуурхайн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан бол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс ,Мэргэжлийн хяналтын хэлтэс болон Онцгой байдлын хэлтсээс гэмт хэрэг, зөрчлийн болон урьдчилан сэргийлэх ажлын 14 хоногийн биелэлт, тайлан мэдээг хүргэлээ.
Түүнчлэн Засаг дарга Т.Баясах шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэг орчмын замын тэмдэг тэмдэглэгээний ажлыг эрчимжүүлж, анхаарал хандуулж ажиллахыг дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст, дүүргийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил эхэлсэнтэй холбогдуулан яаралтай арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албаны хүмүүс болон хороодын Засаг дарга нарт үүрэг болголоо.